“ ХИЧЭЭНГҮЙ БИЧИГ ” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ
·
Мэргэжлийн
индекс D140200
·
Хичээлийн
код Месh 231
·
Кредит
2 кр
·
Хамрах
хүрээ: Бага ангийн багш мэргэжлийн ангийн III ангид V улиралд
·
Судлах
цаг: Нийт цаг:64 цаг, семинар -32 цаг, бие даалт 32 цаг.
·
Хичээлийн
залгамж холбоо:
·
Босоо
тэнхлэгээр:
o
Сургалтын
өмнөх: Мэргэжлийн удиртгал, хүүхдийн хөгжлийн сэтгэлзүй, сурган хүмүүжүүлэх
зүй, хүүхдийн уран зохиол
o
Сургалтын
дараах: Монгол хэл дидактик, Цагаан толгой дидактик
·
Хэвтээ
тэнхлэгээр: Технологи дидактик, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурган
хүмүүжүүлэх зүй
·
Хичээлийн
зорилго: Цагаан толгойн 35 үсгийн үндсэн зурлага, холбох аргачлал,үгийг зөв
холбож бичих, самбарт зөв сайхан бичиж сурах чадваруудыг эзэмшүүлэх зорилготой.
·
Агуулгын
хүрээ: Үсэг бүтэх үндсэн зурлага, жижиг үсэг бичих аргачлал, том үсэг бичих
аргачлал, элементийн ба тууш шугамтай дэвтэрт бичих аргачлал, самбарт бичих
аргачлал
·
Оюутны
эзэмших мэдлэг:
·
Хичээнгүй
цэвэр сайхан бичүүлж сургах гадаад /зөв суух, үзгээ зөв барих, дэвтрээ зөв
тавих, ширээ сандал тохирсон байх, зүг чиг, орон зайн төсөөлөлтэй байх/, дотоод
хүчин зүйл /үсэг бүтээж буй зурлага, үг бүтээж буй үсгийг ямар хэмжээтэйгээр
ямар аргаар сайхан бичих/”ийн талаар мэдлэгтэй болох
·
Үсэг
бүтэх үндсэн зурлага, жижиг үсэг бичих аргачлал, том үсэг бичих аргачлал, тууш
шугамтай дэвтэрт бичих аргачлал, самбарт бичих аргачлалын талаар мэдлэгтэй
болох
·
Оюутны
эзэмших чадвар:
·
Том,
жижиг үсэг, өгүүлбэрийг цэвэр сайхан бичих, заах арга зүйн чадвартай болсон байх
·
Элемент,
тууш шугамтай дэвтэрт цэвэр сайхан бичдэг болсон байх
·
Самбарт
зөв, цэвэр сайхан бичих чадвартай байх
·
Шалгуур:
1.
Үсэг
бүтээх зурлагуудыг дэвтэр, самбарт бичсэн байдал /1-5 оноо/
2.
Дэвтэр,
самбарт үсэг хоорондын зай тохирсон байдал /1-5 оноо/
3.
Дэвтэр,
самбарт үг хоорондын зай тохирсон байдал /1-5 оноо/
4.
Дэвтэр,
самбарт алдаагүй цэвэр байдал /1-5 оноо/
5.
Дэвтэр,
самбарт ашиглалт /1-5 оноо/
6.
Үсэг
үгийн налалт тохирсон эсэх /1-5 оноо/
No comments:
Post a Comment